image
clock
2026-03-02
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ГАДНА, ДОТНО …

Нийслэлд цаг агаар таатай буй цасан шуургатай байгаа ч Чингис хаан Үндэсний музейг зорин ирэх үзэгчдийн хөл тасрахгүй урт дараалал үүссэн хэвээр байна.

Чингис хаан Үндэсний музей нь байнгын үзүүллэгийн танхимуудад өдөрт 450-500 үзэгчдэд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд, нээлттэй өдөр зарласан эхний хоёр өдрийн байдлаар нийт 2379 иргэд үйлчлүүлээд байна.

Музейн нээлттэй өдрүүдэд үзэгчдийн ачааллаас хамаарч сүүлийн үзэгчийг 15:00 цаг хүртэл хүлээн авч буй тул, музейг зорин ирэхдээ Та цагаа төлөвлөж, тооцож ирэхийг зөвлөе.

Тус музейн хувьд “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрийн хүрээнд “Халхын хунтайжийн хадны бичээс” модон барын хөтөлбөр, “Монголчуудын наран саран шүтээн” ил захидлын хөтөлбөр, “Монгол хаан “ сэрэг дүрийг түүхэн эх сурвалжид тулгуурлан гурван хэмжээст дүрслэлд хөрвүүлэн уран баримлын аргаар илэрхийлсэн бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулахаас гадна музейгээс эрхлэн гаргаж буй ном, бүтээлүүдийн үзэсгэлэн худалдааг олон нийтэд дэлгэн үзүүлсээр байна.

Маргааш өвлийн цагийн хуваарийн дагуу МЯГМАР гарагт үзэгчдэд үйлчлэхгүй амарч, энэ сарын 7-ны өдрийг дуустал иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Чингис хаан Үндэсний музейг зорин ирж, бусдыгаа хүндэтгэн, музейн дотоод журмыг сахин соёлтой үйлчлүүлж байгаа нийт үзэгчдэдээ талархлаа илэрхийлье.