image
clock
2026-04-09
ЭНЭ ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Чингис хаан Үндэсний музейгээс тав дахь жилдээ 10 дахь удаагаа зохион байгуулж буй “Хөтөч, тайлбарлагчийн эрх олгох сургалт”-ын хоёрдугаар ээлж өнөөдөр (2026.04.09) эхэллээ.

Сургалтыг нээж, Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун музейн танилцуулыг хийх үеэрээ судалгаанд үндэслэж, шинжлэх ухаанд суурилсан танин мэдэхүйн мэдлэгийг олон нийтэд хүргэж танилцуулан Монголын түүхийг нийтлэг асуудал болтол нь тайлбарлан таниулах үүрэг хөтөч, тайлбарлагчдад оногдож байна гэдгийг хэллээ.

Энэ удаагийн сургалтад 80 гаруй оролцогчид хамрагдаж байгаа бөгөөд,танхим практик хосолсон сургалт маргааш үргэлжлэн сертифкат гардан авах юм.