
Дэлхий нийтээр жил бүрийн 4 дүгээр сарыг аутизмыг таниулах сар болгон тэмдэглэж, асуудалд зохих түвшинд анхаарсаар ирсэн.
Аутизмыг таниулах сарыг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музей Монголын Аутизмын Холбоотой хамтран музейн алба хаагчдад зориулсан "Үзэгчийн онцлог байдлыг хүндэлье"сургалт (2026.04.24)-ыг зохион байгууллаа.
Сургалтаар аутизмын талаар суурь ойлголт мэдлэгийг өгч, аутизмтай хүүхдүүдэд музейн орчинд хэрхэн хүлээн авч үйлчлэх, эерэг дотно харилцах, тэдэнд дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөмж өгсөн нь музейн үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, бүх насны болон онцлог хэрэгцээтэй иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд үр дүнтэй юм.
Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд аутизмын хүрээний эмгэгээр оношлогдсон хүүхдийн тоо тогтмол өсөж буй, 2024 оны жилийн эцсийн байдлаар 2395 хүүхэд аутизмаар оношлогдсоноос нийслэлд 1765, орон нутагт 630 хүүхэд тус тус байна