image
clock
2026-05-07
”МӨНХ ТЭНГЭРТ" БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭНЭ

Үзэсгэлэнгийн хугацаа: 2026.05.08 – 2026.06.13

Байршил: Чингис хаан Үндэсний музей, түр үзэсгэлэнгийн танхим (IX давхар)

Албан ёсны нээлт: 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр, 15:00-17:00 цагт

Уран бүтээлчийн ярилцлага: 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр, 14:00-16:00 цагт Хаалтын арга хэмжээ: 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, 15:00-17:30 цагт

Товч танилцуулга:

Цэндийн Ган-Эрдэнэ ХБНГУ-ын Мюнстер болон Монгол Улсын Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг уран бүтээлч. 2022 оноос Монгол Улсын Соёлын элчийн үүрэгт ажлыг хүлээн аван ажиллаж байна. 2001 онд Монгол Улсын Соёл, урлагийн их сургуулийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийг, 2010 онд ХБНГУ-ын Мюнстер хотын Дүрслэх урлагийн академийг тус тус төгссөн.

Ц.Ган-Эрдэнийн уран бүтээлд тэнгэр ба газрын хооронд орших орон зай, байгаль ба хүн төрөлхтний харилцан хамаарал, хийсвэр ба бодит оршихуйн заагийн гүн ухааны санааг илэрхийлдэг. Түүний уран бүтээлийн гол сэдэв: тал нутгийн язгуур өв, нүүдлийн соёл, аниргүй тайван орчин. Уран бүтээлчийн үзлээр: “Хүн нэгэн зэрэг хоёр орон зайд оршдог.” Нэг нь бие махбодийн бодит ертөнц, нөгөө нь оюун санаа, төсөөлөл, итгэл бишрэл, дурсамжаас бүрдэх дотоод ертөнц. Энэхүү дотоод оршихуй усны мандалд эсвэл сүүдэрт тусахдаа тусгалын биет бус чанараар дамжин зөн совин, сэтгэлийн гүн гүнзгий хэмжээсийг ил тод болгодог. 2009 оноос эхлэн уран бүтээлд нь “Тусгал” хэмээх ойлголт гол байр суурь эзэлж, хүний дотоод бодол, итгэл үнэмшил, хүсэл найдвар зэргийг бодит ертөнцтэй холбон илэрхийлдэг. Ингэснээр хийсвэр мэт орших дотоод ертөнцийг “Дээд тэнгэр”-ийн үзэлтэй уялдуулан, хүний оршихуйн мөн чанарыг зогсолтгүй урсах цаг хугацаа, мөнх оршихуй, эртний монголчуудын тэнгэр шүтэх үзэлтэй холбон харуулдаг.

Түүний бүтээлүүд Германы Art Karlsruhe олон улсын үзэсгэлэнд 10 гаруй жилийн турш амжилттай оролцсон бөгөөд Германы Museum Burg Vischering, Art Collection Henkell, VHV Holding Group, Итали дахь Art Collection Benetton зэрэг цуглуулгад хадгалагддаг. Тэрбээр бие даасан болон хамтарсан 200 гаруй үзэсгэлэнг ХБНГУ-ын нэр хүндтэй музей, галерей, Нью-Йоркийн UN Headquarters, KIAF Korea, SCOPE Basel International Art Fair зэрэг газруудад зохион байгуулж, Нидерланд, Дани, БНСУ, Косово, Монгол Улс зэрэг орнуудын нэр хүндтэй музей, галерейд үзэсгэлэнгүүдээрээ амжилттай оролцсон. Тэрбээр