
Чингис хаан Үндэсний музей Олон Улсын Музейн өдрөөр үзэгчдэдээ зориулан "Номын баатрууд амилсан нь" өртөөчилсөн тусгай хөтөлбөрийг (2026.05.18) хэрэгжүүллээ.
Чингис хаан Үндэсний музей болон Жангар редакцын хамтын бүтээл “Музей” хүүхдийн зурагт номд гардаг дүрүүд, үйл явдал бодитоор “амилан”, музей хэрхэн ажилладаг, үзмэрүүдийг хэрхэн хадгалж хамгаалдаг, судалгаа үзэсгэлэнгийн ажил хэрхэн өрнөдөг талаар танин мэдэх боломжийг хүүхдүүдэд олгосон үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Хүүхэд багачууд Та бүхэн “Музей” хэмээх номноос дэлхийд алдартай музейнүүдээс эхлээд манай улсад байдаг олон музейн түүхийг мэдэж, түүхэн цаг хугацааг өгүүлэх энэ ертөнцийн цаана юу байдаг, гайхамшгийн эрэлд гарч өөрийн аяллыг бүтээгээрэй.