
БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (КОЙКА)-гийн санхүүжилтээр Чингис хаан Үндэсний музейд “Музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл 2026-2028 онд хэрэгжихээр болсон билээ.
Энэ хүрээнд “Музейн удирдах түвшний албан хаагчдын сургалт, уулзалт”-ыг тус улсад энэ сарын 07-ноос 16-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ТНБД Б.Бат-Эрдэнэ, төслийн удирдагч Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун болон хамтран ажиллагч музей, эрдэм шинжилгээний байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов.
Төлөөлөгчид БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэд сайд Ким Ёон Сү, Үндэсний музейн захирал Юү Хун Жүн, Далайн соёлын өвийн хүрээлэнгийн захирал И Ын Сог тэргүүтэй 14 байгууллагын төлөөлөлтэй албаны уулзалтууд хийж, музейн удирдлага, дижитал шилжилт, соёлын өвийн хадгалалт, контент хөгжүүлэлтийн чиглэлээр туршлага солилцов.
Төслийн хүрээнд Монгол Улсын музейн салбарын хөгжилд дэвшилтэт дижитал технологийг нэвтрүүлэх, байгууллагын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр суурь судалгаа, хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа.