image
clock
2026-06-08
С.ЧУЛУУН: ГЕРМАН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНТЭЙ ХАМТАРЧ МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫГ СУРТАЛЧИЛНА

Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей ХБНГУ-ын Өвөг ба Эртний Түүхийн музейтэй хамтран ирэх аравдугаар сард хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Берлин хотноо “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэнг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Монгол Улсын түүх, өв соёлыг гадаад улс орнуудад сурталчлан таниулах ажлын хүрээнд музейн урилгаар Герман улсын хэвлэл мэдээллийн томоохон 12 байгууллагын сэтгүүлч, зураглаачид Чингис хаан Үндэсний музейд (2026.06.08) хүрэлцэн ирлээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун хүлээн авч уулзан, музейн танилцуулгыг дэлгэрэнгүй хийж, тэдний сонирхсон асуултад хариулж, хэд хэдэн танхимуудаар дагуулан тайлбар мэдээлэл хийлээ.

Уулзалтын эхэнд Чингис хааны нэрээр нэрлэгдсэн төрийн түүхийн манай музейн үндсэн гол үзмэрүүд нь археологийн олдвороос бүрдсэн. Хэдий байгуулагдаад удаагүй ч гурван жилийн хугацаанд Монголын түүхийг гадаад орнуудад зөв сурталчлан таниулах зорилгоор Европийн таван улсад олон улсын үзэсгэлэнг дэлгэн үзүүлээд байна. Ирэх арван сард Берлин хотод дэлгэгдэх үзэсгэлэн 20 жилийн дараа гарч байгаа бөгөөд, Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн нандин үзмэрүүдийг дэлгэж манай улсын археологийн салбар дэлхийн аль түвшинд явж байгааг харуулах зорилготой гэдгийг Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун онцлон хэллээ.

Эдгээр хэвлэл мэдээллийн төлөөлөл өөр өөрийнхөө шугамаар ирэх аравдугаар сард Берлин хотод нээгдэх үзэсгэлэнгийн урьтал болгон монголын түүх, соёлын сурталчилгааг хийх юм.