
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гён-ы хамт энэ сарын 09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр манай улсад хүрэлцэн ирээд байгаа билээ.
Айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий Ким Хе Гён Чингис хаан Үндэсний музейд зочилж, зочдыг музейн захирал С.Чулуун, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн нар угтан (2026.07.09) авлаа.
Музейд зочлох үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэргий Л.Болорцэцэг байлцаж, тайлбарыг Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун, музейн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны төвийн эрхлэгч Т.Энхтунгалаг нар хийж, музейн Хүндэтгэлийн өргөөн дэх Их шүтээнд хүндэтгэл үзүүллээ.
Мөн музейн “Мөнгөн мод” танхимд зочлон Торго салоны үйлдвэрлэсэн монгол үндэсний хувцас хэрэглэгдэхүүн болоод үзүүлбэр, тус музейд дэлгэгдсэн “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнг тус тус үзэж сонирхлоо.