image
clock
2026-07-22
С.ЧУЛУУН: МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН СУДЛААЧДЫН ДУНД ТАНИГДСАН СУДЛААЧ

Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд Австрийн Шинжлэх ухааны академийн Иран судлалын хүрээлэнгийн доктор Стефан Камола “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэнд дэх Хэрэйдийн ул мөр" сэдвээр олон нийтэд зориулан лекц (2026.07.21) уншлаа.

Тэрээр лекцийнхээ үеэр Монголын түүх бичлэг дэхь Перс сурвалжийн оруулсан хувь нэмэр, онцлог төдийгүй Монголын эзэнт улсын түүх, Чингис хааны түүхэн дэх Хэрэйд аймгийн түүхэн үүргийг Перс сурвалжуудын тусламжтайгаар тодруулах боломжтой гэсэн санааг дэвшүүлж, Ил хаант улсын үед туурвигдсан Рашид ад-Дины "Судрын чуулган"-ыг судалгааны ажлын эх сурвалж болгосноо судлаач тодотгож байлаа.

Стефан Камола нь судалгааны бүтээлүүдээрээ Монголын эзэнт гүрэн судлаачдын дунд танигдсан судлаач. Удахгүй бидэнд хоёр бүтээлээ танилцуулахаар ажиллаж байна, эрдэм шинжилгээний ажилд нь бүх талаар туслахад бэлэн гэдгийг Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун хэллээ.

Судлаач Стефан Камола нь Монголын эзэнт гүрний түүх тэр дундаа Ил хаант улс Перс хэлээрх түүхийн эх сурвалжийг дагнан судалдаг судлаач төдийгүй өмнө нь "Мaking Mongol History" хэмээх судалгааны бүтээл туурвисан бол удахгүй хоёр ч бүтээл гаргахаар ажиллаж буй аж.

Тус музейгээс Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран цуврал лекцийг дөрөв дэх жилдээ тогтмол зохион байгуулсаар байна.