image
clock
2026-08-05
СОЁЛЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН МЭРГЭЖИЛТНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ

БНСУ-ын Гунжүгийн Үндэсний Их сургууль, ШУТИС-ийн хамтарсан төслийн хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс "Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх" дөрөв дэх удаагийн сургалт явуулж байна.

Доорхи сэдвийн хүрээнд явагдаж буй сургалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй музейн ажилтнуудын төлөөлөл үнэ төлбөргүй хамрагдаж мэдлэг, мэргэжлээ дээшлүүлж байна.

Сургалтын сэдэв:

Музейн үзмэрийн танхим дахь хадгалалт хамгаалалт

Багш Хо Илгвон (Солонгосын Үндэсний музейн Хадгалалт хамгаалалтын газрын ахлах)

Дүрслэх урлагийн бүтээлийн үзмэр дэглэлт болон менежмент, хадгалалт хамгаалалт

Багш Квон Хихун (Уламжлалт Соёлын Их сургуулийн багш)

Сан хөмрөг дэх олдвор дурсгалын хадгалалт хамгаалалт

Багш Шинь Юнби (Тэжоны ШУТИС) нар сургалтыг хөтлөн явуулж буй