image
clock
2026-08-05
ИХ ЗОХИОЛЧ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ Д.НАЦАГДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 120 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ,ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЭНЭ

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан зохион байгуулж буй "ЧИНГИС ХААНЫ УДМЫН БИЧГИЙН ИХ ХҮМҮҮН: ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал маргааш буюу 08 дугаар сарын 06-нд Чингис хаан Үндэсний музейн Их танхимд болно.

Мөн Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг харуулсан тусгай үзэсгэлэн маргааш нээгдэж энэ сарын 13-ныг дуустал Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын түр үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ.