image
clock
2026-08-25
”НҮҮДЭЛЧИН" ФЕСТИВАЛЬ 35 ДУГААР ӨРГӨӨНД ЗОЧЛООРОЙ

Монгол үндэстэн, угсаатны бүлгийн соёлын биет бус өвийн баялаг уламжлалтай танилцаж, эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн шилдэг өвлөн уламжлагчдын зан үйл, язгуур урлагийн тоглолт, үзүүлбэр, соёлын өвийн гайхамшгийг нэг дороос мэдрэх “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ.

Эзэн Богд Чингис хааны үр хойч Лигдэн хутагт хааны ордонд тоглогдон байсан амьд дуу хөгжим “Хаан найрал” Монголын хаад язгууртнаас уламжлагдан үлдсэн баримтат “Хаадын өв”өргөөгөөр үйлчлүүлэхийг урьж байна.

ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” олон улсын баримтат өвд бүртгэгдсэн “Цогт хун тайжийн хадны бичээс”, “Эзэн Богд Чингис хааны үүсгэн байгуулсан Эзэнт гүрний газар нутгийг сурталчлан таниулах “Монголын Эзэнт гүрэн” боловсролын хөтөлбөрүүдээр, Монголын хаад, язгууртнаас уламжлагдан үлдсэн биет бус соёлын өвийг сурталчлан таниулах “Монголчуудын уламжлалт амьдралын орчин, соёлын өв” тусгай үзэсгэлэнг тайлбартайгаар үзэгчдэд хүргэнэ.