image
clock
2026-09-28
БИЧИГ ҮСГИЙН АНХНЫ ГАЛЕРЕЙ ОРОН НУТАГТ НЭЭГДЛЭЭ

Чингис хаан Үндэсний музейн санаачилсан “Хаадын зам” арга хэмжээ эдүгээ тав дахь жилдээ үргэлжилж буй.

Тус музей нь дээрх арга хэмжээний хүрээнд “Хөх бичиг” бичиг соёлын академитай хамтран Төв аймгийн Дэлгэрхаан суманд дөрөв дэхь жилдээ “Хаадын бичээс” уран бичлэгийн уралдааныг зохион байгуулсаар ирсэн.

Энэхүү ажлын үргэлжлэл болж MОR National Art Gallery Network төслийг эхлүүлээд байгаа билээ.

Төсөл нь Монгол Улсын 21 аймагт үе шаттайгаар хэрэгжиж хөдөө орон нутагт соёлын тогтвортой орчныг бүрдүүлж дүрслэх урлагийн галерей байгуулах зорилготой бөгөөд, төслийн хүрээнд “Бичиг үсгийн анхны галерей”-г Төв аймгийн Дэлгэрхаан суманд (2026.09.26) нээлээ.

Төслийн нээлтэд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Чингис хаан Үндэсний музейн Судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч Г.Бямбарагчаа болон бусад албаны төлөөлөл оролцлоо.