image
clock
2026-11-09
ТҮҮХЧ Д.ӨЛЗИЙБААТАР “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-Т ЗОРИУЛАН ЛЕКЦ УНШЛАА

Чингис хаан Үндэсний музей, Чингис хаан Судлалын Олон Улсын Холбоотой хамтран зохион байгуулдаг эрдэмтдийн цуврал лекцээ “Монгол бахархлын өдөр”-т зориулан олон нийтэд (2026.11.09) хүргэлээ.

Хүндэт зочноор Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор, түүхч, судлаач Д.Өлзийбаатар уригдан “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг" сэдвээр музейн 7 давхрын Их танхимд уншсан юм.

Энэ удаагийн лекцээр Монголчуудын нэгдэл, нягтрал, сэргэн мандалтыг Чингис хаан хэрхэн нэгтгэн зангидсан хийгээд, түүний түүхэн өвөөс Монголчууд ямар сургамж авах талаарх хэлэлцүүлгийг нээлттэй өрнүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх”, "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн Ц.Санчирын “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” бүтээлд энэ 2017 оны Төрийн шагналыг хүртээж байсан билээ.