clock
Цагийн хуваарьДаваа - Ням, 09:00 - 17:00 (Мягмар гарагт амарна)Тасалбарын касс 16:00 цагт хаана.
ticket

Музейн тухай

Чингис хаан Үндэсний музей нь 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр байгуулагдсан. Тус музейд нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсыг үндэслэгч Модун шаньюйгаас эхлээд ХХ зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагаа, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, томоохон бодит үйл явдлыг харуулах 10000 гаруй эх үзмэрийг орчин үеийн дэвшилтэт технологи болох AR, QR, VR, интерактив, видео зэрэг техник технологи, уран зураг, гар зураг, баримал, дархны урлал, оёдол, хатгамал, макетаар дэглэн үзүүлж байна.
image
image

Зохион байгуулалт

Байнгын болон түр үзэсгэлэн, үзүүллэгийн 8 танхим, сан хөмрөгийн 6 танхим, лабораторийн өрөө, сэргээн засварлалтын өрөөтэй. Хурлын их, бага танхим, номын сан, уншлагын танхим, музейн боловсрол олгох сургалтын өрөө, кофе шоп, музейн бэлэг дурсгалын дэлгүүртэй.

Үзүүллэгийн танхим